Оросын хоккейчид Ванкуверт болох өвлийн олимпийн наадамд түүрүүлнэ хэмээн хөгжөөн дэмжигчид нь найдаж байна. Канадыг зорьж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түвшний тамирчид ялах магадлал их хэмээн шинжээчид тэмдэглэж байна. Олимпийн наадамд өрсөлдөх хүчтэй багуудын нэг Оросынх юм. Өрсөлдөгчид нь одоохондоо дэлхийн аваргын сул талыг илрүүлэхийг эрмэлзэж байгаа ч, тэд олимпийн наадамд ялна гэдэгт оросын шинжээчид итгэлтэй байна. Орос улсад бүх боломж бий хэмээн гавьяат дасгалжуулагч, хоккейн нэрд гарсан тайлбарлагч Сергей Гимаев ярьж байна. 
Багийн бүрэлдэхүүнийг нийтлэхэд, энэ шигшээ баг төгс, ямар нэг бэрхшээл байхгүй гэж би хэлж байсан. Одоогоор оросын багт сул тал байхгүй. Хоккейн клубуудэд хамт тоглодог хоккейчид байна. Өрсөлдөгчийн дурын хэсгийг саармагжуулж чадах, хамгаалалтад тоглодог тамирчид байна. Тэд их туршлагатай. Тэгэхлээр энэ шигшээ багт анх харахад бэрхшээл алга.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд үнэхээр хүчтэй тамирчид багтсан. Өнөөгийн байдлаар Үндэсний хоккейн лиг, Тивийн хоккейн лигт тоглодог шилдэг хоккейчид шигшээ багт оржээ. Довтлогч Илья Ковальчук, 1-р сард Үндэсний хоккейн лигийн шилдэг тамирчнаар шалгарсан Александр Овечкин зэрэг “од” довтлогчид довтолгооны шугамд байна. Хамгаалалтын шугамд ч нэлээд хүчтэй тамирчид байна. Ванкуверт болох олимпийн наадамд цэгцтэй тоглож байж ялна гэж 1998 оны олимпийн аварга, нэрд гарсан хоккейчин Илья Бякин ярьж байна: Багийн тоглолтоор дэлхийн аварга шалгаруулах хоёр тэмцээнд түрүүлсэн. Манай од хоккейчин Ковальчук, Овечкин нар багийн тоглолтод шилжсэн байгаа. Бид үүнийгээ хадгалаад, өргөжүүлбэл Олимпийн наадамд түрүүлэхэд ямар нэг бэрхшээл гарахгүй гэж би бодож байна. Хамгийн гол нь бүх тоглогч эрүүл саруул, хэвийн байх нь чухал. Тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болох тул их хүч шаардлагатай. Урьдчилсан олон тоглолт болох тул шувтаргад хүчээ нөөх нь чухал. 
Оросын өрсөлдөгч багт урьд байгаагүй хүчтэй тамирчид орсон гэж шинжээчид тэмдэглэж байна. Туринд болсон өмнөх олимпийн наадамд түрүүлсэн шведийн баг маш сайн хамгаалалттай. Америкийн багийн давуу тал Үндэсний хоккейн шилдэг хаалгачийн нэг Райн Миллер, од довтлогчид байна. Харин канадчүүдийн тухайд багийн уур амьсгал их хүчтэй. Тэд Оросын шигшээ багаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад хоёр жил дараалан хожигдсан даагаа нэхэхийг мөрөөдөж байна. Финлянд, чехийн баг ялгаагүй их хүчтэй өрсөлдөгчид. Олимпийн наадмын хоккейн тэмцээн 2-р сарын 16-нд эхэлнэ. Оросын шигшээ баг Латвийн багтай тоглоно. Шувтаргын тэмцээн 2-р сарын 28-нд болно.