ЗХУ, АНУ, Их Британи зэрэг гитлерийн эсрэг эвслийн гурван орны тэргүүн нарын бага хурал 65 жилийн тэртээ 1945 оны 2-р сарын 4-нд Ялта хотод болсон юм. Крымд Ливади дахь хуучин эзэн хааны ордонд 8 хоног үргэлжилсэн бага хурлын эцэст Сталин, Рузвельт, Черилль нарын гаргасан шийдвэр Европ төдийгүй Азид дайны дараах журмыг олон талаар тодорхойлсон билээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов энэ сэдвийг үргэлжлүүлнэ. Энэ үеэс хойш түүхч, улс төр судлаачид “Ялтын уур амьсгалын” тухай тохиолдлоор яриагүй. Гурван орны удирдагчийн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний уур амьсгал, нацизмыг бүрмөсөн бут ниргэх тэдний эрмэлзлэл, олон улсын аюулгүй байдлын тогтвортой систем тогтоох зэргийг “Ялтын уур амьсгал” хэмээн нэрлэж байна. Тохиролцоонд хүрсэн даруйд талуудын сул, хүчтэй талын тухай асуудал урган гардаг. Ялтад хэн ялж, хэн ялагдсан тухай хэлэлцэх утгагүй юм. Ялтад холбоотон гүрнүүд Германы талаарх ерөнхий зорилтоо тунхаглаж, дайны төлбөр, Германы нутаг дэвсгэрийн эзэмшлийн бүсийг зааглах асуудлыг шийдсэн. Үүнээс гадна бага хурлын үеэр Өрнө, Дорнодод нийтийн дайсныг бүрмөсөн бутниргэх зорилгоор холбоотон гурван гүрний цэргийн төлөвлөгөөг тодорхойлж, нарийвчлан хэлэлцсэн юм.
Бага хурал аядуу тайван болсон хэмээн хүлээн зөвшөөрөх аргагүй гэж Оросын шинжлэх ухаан Академийн Дороно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Святослав Мильграм “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэллээ. Бага хуралд оролцогчид ширүүн мэтгэлцэж, санал зөрөлдөж байсан. Эцсийн дүнд талууд бүгдэд нийцсэн үр дүнд хүрсэн. Номхон далайн кампанит ажилд нэгдэх АНУ-ын саналыг ЗХУ хүлээж авсны ачаар ЗХУ 1945 оны 8-р сард Хятадад туслах боломжтой болсон. Зөвлөлтийн цэргийн хүчээр Квантуны армийг ниргэж, Дунбэй /Хятадын зүүн хойд нутаг/ буюу Манжурыг булаан эзлэгчдээс цэвэрлэсэн юм. Үүний дүнд Хятадыг бүрэн чөлөөлж, ардын хувьсгал ялах чухал урьтал нөхцөл бүрдсэн байна. Ялта-Потсдамын нэгдсэн бага хурал Наран мандах оронд ч ашиг тустай байсан. Үүний ачаар наран мандах улсын нийгэм, төр засгийн тогтолцоонд милитарист гажуудлыг эцэслэж, гадаад бодлогыг түрэмгийллээс ангижируулж, Японыг дэлхийн хоёр дахь том гүрэн болгон хувиргасан өргөн хүрээтэй ардчилал, дайны эсрэг шинэчлэн байгуулах замд оруулсан билээ.
Н: ЗХУ хэзээ ч, Токиогоос өш хонзон авахыг эрмэлзэж байгаагүй. ЗХУ Ялтад болсон бага хурлын үеэр 1904-1905 оны орос-японы дайны дараа алдсан Өмнөд Сахалин болон Курилын арлуудыг японд буцаах тухай томъёололоор хязгаарласан нь бүх байр сууринаас үзэхэд зөв юм. Номхон далайн дайнд ЗХУ төвийг сахисны хариуд Японы засгийн газар ийм алхам хийхэд бэлэн болохоо 1940 онд илэрхийлж байсан. Ялтын бага хурал олон улсын харилцаа, бодлогод хууль дүрэм, саруул ухаан манлайлж, салшгүй хэсэг болохыг зарлаад зогсохгүй, маргаантай асуудлыг зөвхөн улс төр дипломат арга замаар шийдэхийг тунхагласан юм.
Олон улсын хамтын нийгэмлэгийн бүх улсад дэлхийн аюулгүй байдал нэгдсэн, хуваагдашгүй нэг зүйл болохыг бага хурлаар хүлээн зөвшөөрсөн нь чухал хэмээн Оросын Дорно дахины судлаач Святослав Мильграм үзэж байна. Нэг үгээр “их гурвын” гишүүд нэмэх тэмдэгтэй, жинхэнэ глобал үзэлтэй болохоо харуулсан. Тэгэхлээр өнөөгийн “их найм” болон “их хорийн” орнууд тэднээс суралцах зүйл бий. “Гурван хүн хамтдаа явахад, тэдний дунд миний багш гарцаагүй байна” хэмээн Кунз хэлсэн байдаг. Япон улсд 2-р сарын 3-аас 4-нд шилжих шөнө муу муухай бүхнээс цэвэршиж, шинэ бүхэн ноёлохыг бэлэгдсэн хаврын улирал Сэцубун баяраа тэмдэглэнэ. Хятадад энэ баярыг “Личунь” хэмээн нэрлэдэг. Өнөөгийн дэлхийн давцанд гол үүрэг гүйцэтгэж байгаа улс оронд эрэлт хэрэгцээтэй байх Ялтын бага хурлын ололт амжилт, материал нэн чухал болохыг орчин үеийн бодит байдал, зэрэгцэн болсон түүхэн үйл явдал харуулж байна. Түүхэн бяцхан аялалыг дүгнэн хэлэхэд, дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий ертөнцөд европын орнууд зонхилохоо больсон нь Ялтын бага хурлын нэг сургамж юм. НҮБ байгуулагдсаны дараа олон улсын систем дэлхийг хамарсан, бүх дэлхийн шинжтэй болон хувирсан. Энэ хандлага ч цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчирхэгжиж байна.