0Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх яриа хэлэлцээ явуулахад олон орны байр суурийг бодолцох хэрэгтэй. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхенд эхэлсэн бага хуралд Орос улсыг төлөөлж байгаа Засгийн газрын дэд сайд Сергей Иванов энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр цөмийн клубын бүх улс, цөмийн туршилт идэвхтэй хийж, ойрын ирээдүйд цөмийн зэвсэгтэй улсын статустай болох магадлалтай босго улс яриа хэлэлцээнд оролцох ёстой юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний тухайд энэ хэлэлцээрийн өөр хувилбар одоохондоо алга хэмээн Сергей Иванов тэмдэглэв. Засгийн газрын дэд сайд стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах байр сууриа илэрхийлэв. Түүний хэлснээр Орос, АНУ энэ салбарт дорвитой алхам хийж байна. Ойрын болон дунд тусгалын пуужин устгах, СДЗ-ийн өмнөх гэрээг бүрэн биелүүлэх тухай Сергей Иванов сануулав. СДЗ-ийн гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дууссан юм. Сергей Ивановын үзэж байгаагаар шинэ хэлэлцээрт 3-4 сард гарын үсэг зурна.