Орос улсыг хүрээлж байгаа улсууд ойрын, дунд тусгалын пуужингаар зэвсэглэхийг Орос улс тайван ажиглах аргагүй. Аюулгүй байдлын бодлогын асуудлаарх Мюнхенд нээгдсэн бага хуралд Орос улсыг төлөөлж байгаа Засгийн газрын дэд сайд Сергей Иванов энэ тухай мэдэгдэв. Москва, Вашингтон ийм зэвсэг устгах тухай гэрээний болзлыг бүрэн биелүүлж байхад БНАСАУ, Хятад, Пакистан, Иран, Израиль улс оросын нутагт тусах пуужин эзэмшиж байна. Орос, АНУ хоёр жилийн өмнө ойрын болон дунд тусгалын пуужин устгах тухай гэрээнд нэгдэхийг дэлхийн улс оронд санал болгосныг Сергей Иванов сануулав. Тэгэхэд ийм төхөөрөг бүтээх төлөвлөгөөгүй улс орнууд баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн байсан. Харин ойрын болон дунд тусгалтай пуужинтай улс орнууд энэ уриалгыг үл ойшоожээ. Технологи эрчимтэй хөгжихийн хэрээр пуужингийн технологийг дэлгэрүүлэх асуудлаар олон улсын журам тогтоох шаардлагатай гэдэгт Иванов итгэлтэй байна. Пуужин байхгүй ч, Орос улс зэвсгээ сайжруулж, дурын халдан түрэмгийлэгчийг таслан зогсоох чадалтай хэмээн засгийн газрын дэд сайд тэмдэглэв.