АНУ, НАТО-ийн зэвсэгт хүчин, мөн олон улсын эвсэл Афганистанд 2001 оноос хойш хамгийн өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахаар зэхэж байна. Эвслийн төлөөлөгч, генерал Эрик Тремблей энэ тухай уламжлав. Гильменд мужид эхлэх цэргийн ажиллагаанд дор хаяж 1000 цагдаа, Афганистаны арми болон олон улсын хүчний хэдэн мянган цэрэг оролцоно гэж тэрээр хэллээ. Афганистаны өмнөд хэсэгт орших Гильменд муж террорист “Талибан” хөдөлгөөний цайз юм. Тэнд үйлдвэрлэсэн мансууруулах бодисоор дэлхийн мансууруулах бодисын зах зээлийн 90 хувийг хангадаг. Талибан хөдөлгөөнийхөн мансууруулах бодисын борлуулалтаас олсон мөнгийг зэвсэг худалдан авах, мөн террорист ажиллагааг өргөжүүлэхэд ашигладаг байна.