Хятадын зүүн өмнөд хэсэгт сүүлийн 50 жилд тохиосон их ган гачигийн улмаас олон сая хүн ундны усгүй байна. Юньнань муж болон Гуаси-Чжуан автономит нутагт өнгөрсөн оны 9-р сараас хойш бороо ороогүйн улмаас уулын гол ширгэж, бүх үр тариа сүйдсэн байна. Үүний улмаас БНХАУ-ын эдийн засагт 530 сая орчим долларын хохирол учиржээ. Цаг уурчдын таамагласнаар 4-р сар хүртэл хур тунадас орохгүй бөгөөд тус бүс нутгийн ундны ус сар хүрэхгүй хугацаанд хүрнэ. Ган гачигийн улмаас бас нэг бэрхшээл урган гарчээ. Ундны ус хайсан зэрлэг заанууд ойгоос гарч, ширгэсэн баянбүрдийн эрэг дээр орших тосгоныг түйвээж байна.