Оросын шигшээ баг Ванкуверт болох өвлийн олимпийн наадамд шагналт 40 байрын төлөө өрсөлдөнө. Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн сайд Виталий Мутко лхагва гаригт энэ тухай мэдэгдэв. Багууд биатлон, цана, уран гулгалт зэрэг спортын төрөл тус бүрээр тэргүүн байр эзлэх зорилт тавьсан гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдэв. Үндэсний олимпийн хорооны тэргүүн Леонид Тягачев энэ жагсаалтад тэшүүр, сноуборд спортын төрлийг нэмлээ. Учир нь оросын гурван тамирчин дэлхийн цом булалдах сноубордын тэмцээнд түрүүлсэн тул тэд шувтаргад алтын медалийн төлөө өрсөлдөнө. Засгийн газрын шийдвэрээр алтан медаль авсан тамирчинд 100 мянган евро, мөнгөн медаль авсан тамричинд 60 мянган евро, хүрэл медаль авсан тамирчинд 40 мянган евро олгоно. Үүнээс гдана Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчин бүрт автомашин бэлэглэнэ.