Мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх орос-америкийн ажлын хэсгийн анхны хурал пүрэв гаригт Москвад болно гэж Орос улсын мансууруулах бодистой тэмцэх албанаас уламжлав. Медведев-Обама ерөнхийлөгчийн комиссийн хүрээнд ажлын хэсгийг өнгөрсөн оны 7-р сард байгуулж, 9-р сард Вашингтонд анхны уулзалт болжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа мансууруулах бодисын хууль бус наймаа, үүнээс урьдчилан сэргийлэх, мансууруулах бодисоос хамааралтай хүмүүсийг эмчлэх зэрэг өргөн хүрээг хамарна. Өнөөгийн уулзалтаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, дэлхийн янз бүрийн бүс нутагт мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэлийн эсрэг тэмцэх тодорхй арга хэрэгслийг хэлэлцэнэ. Афганистаны байдалд онцгой анхаарал хандуулна. Орос улсад хэрэглэж байгаа бүх мансууруулах бодис зөвхөн энэ улсаас Орост орж ирж байна. Жил тутам 7 тэрбум орчим нэг удаагийн дозтой героиноос жилд 40 мянга орчим хүн амь насаа алддаг. Орос улсад мансууруулах бодисоос хамааралтай 2,5 сая хүн байна.