Оросын КАМАЗ автомашины борлуулалтын хэмжээ энэ оны нэгдүгээр сард 2009 оны мөн үеийнхээс 60 гаруй хувиар нэмэгдэж, бараг хоёр мянга байна. Зах зээлийн эрэлтээс борлуулалт өссөн гэж компанийн ерөнхий захирал Сергей Когогин тайлбарлав. 1900 машинаас 450 улсын захиалгаар борлуулжээ. Хоёрдугаар сард борлуулалт өснө гэж автомашины үйлдвэр болон томоохон борлуулагч компанийн удирдлага үзэж байгааг тэрээр тэмдэглэв.