Орос улсын ажилгүйдлийн өсөлт санхүү-эдийн засгийн хямарлын давалгааны дараа ч үргэлжилнэ. Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин ийм байр суурьтай байна. Түүний хэлснээр оросын эдийн засаг энэ үе шатаас бултах аргагүй юм. Оросын статискийн албаны мэдээгээр Орос улсад 2009 оны 12-р сарын эцэст 6 сая гаруй хүн ажилгүй байна. Тэдний 33 хувь нь жилийн турш болон үүнээс илүү хугацаанд ажил олж чадахгүй байна. Нэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн дүнгээр албан ёсоор бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 2,5 хувиар өсч, 2 сая гаруй хүн байна.