Хятадын эдийн засаг гарцаагүй “халбал”  “тэсэрч” болзошгүй. Дэлхийн тэргүүлэх шинжээчид ийнхүү түгшиж буйг дэлхийн хямарлын “хоёр дахь давалгаа”-тай голдуу холбож байна. Хятадын эдийн засагт ноцтой бэрхшээл байгааг Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао хүлээн зөвшөөрсөн юм. Сүүлийн жилүүдэд хятадын эдийн засгийн өсөлт дэлхийд хамгийн өндөр хурдтай байгаа нь хатуу тоглоом байж ч болох юм. Хятад улсын ДНБ 2010 онд 16 хувиар өсч, өнгөрсөн жилийн үзүүлэлтээс бараг 2 дахин илүү байна. Энэ инфляцийн өсөлтийг хөөрөгдөж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарт “хөөс” үүсэх эрсдэл бий болж, дэлхийн зах зээлд сөргөөр нөлөөлнө. Хятадын эрх баригчид үндэсний эдийн засгаа дэмжих урьд байгаагаүй арга хэмжээг хазаарлахгүй бол тус улсад ийм байдал үүсэнэ. Өнгөрсөн оны эцэст эдийн засгийн үзүүлэлт нааштай байгаа тул эрх баригчид сүүлийн үед эрс өссөн зээлийг бууруулж, БНХАУ-ын ардын аж ахуйн байдлыг тэнцвэржүүлэх боломж бүрдэж болох юм. Хятадын эдийн засгийн “тэнцвэргүй, тогтворгүй” байдал их хэмжээний зээл олгосон, экспорт болон импортын өсөлттэй холбоотой гэж Вэнь Зябао мэдэгдэлдээ тэмдэглэв. Үүний улмаас мөнгөний хэмжээ ихсэж, 2009 онд Хятадын томоохон хотын орон сууцны үнэ эрс өсчээ. Хятадын эдийн засгийн нээлттэй байдал бас нэг аюул агуулж байна. Тус улсад эрсдлийг бууруулах бус үнийн өөрчлөлтөөс ашиг орлого олоход чиглэсэн капитал ихэссэн нь санхүүгийн “хөөс” үүсэх аюул нүүрлэж байна. Үүнээс зайлсхийхийн тулд Төв банк банкуудын бааз нөөцийн хязгаарыг 50 пунктээр өсгөсөн юм. Энэ нь нэг ёсондоо эдийн засаг “халж” болох, хөрвөх түвшнийг бууруулах шаардлагатай болохыг санхүүчдад анхааруулж байна. Одоо зээл илүү “үнэтэй” болно. Дэлхийн ихэнх зах зээлд хямарлын улмаас хөрөнгө дутагдаж байгаа бол Хятадад үүний эсрэгээр байна. Энэ улсуудын төв банкууд эсрэгээр зээлийн хүүг бууруулж, эдийн засагт аль болох их эх үүсвэр татахыг эрмэлзэж байна. Тэгэхлээр “хятадын эдийн засгийн ид шид” ингээд жаргах уу? Улсын Думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Анатолий Аксаков “Оросын дуу хоолой” радиод ийнхүү хариулсан юм.  Хямарлаас үүдээд хятадууд бараа бүтээгдэхүүнийхээ гадаад эрэлтийг дотоодынхоор солиход их зүйл хийсэн. Дэд бүтцийг хөгжүүлэх, хятадын автомшин, бусад бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихэд их хөрөнгө оруулсан. Дотоодын эрэлтийг дээд зэргээр дэмжих боломж хязгаарлагдмал тул шавхагдана. Энэ нь Хятад болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд эрсдэлтэй юм. Орос улс зэрэг олон орон дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ металл, эрчим хүчний нөөцийг Хятадад нийлүүлсэн. Хэрэв Хятадын эрэлт алга болбол энэ бүгдэд нөлөөлнө.  Хятадад үйл явдал ийнхүү өрнөж, ноцтой үр дагавар дагуулахгүй гэж оросын эдийн засагчид үзэж байна. Дэлхийн эдийн засгийн байдал байнга өөрчлөгдөж байна. Хятад улс эргээд дотоодын эрэлтээс гадаадынхт түшиглэж, эдийн засгийн өсөлтийн тодорхой хурдыг хангана.

<сонсох>