Орос улсын төр засаг шинэ технологи хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин мэдэгдэв. Тэрээр Москвад болж байгаа “Орос улс-2010” чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ, эсрэг тохиолдолд улс орон хямарлаас үүдэн бий болсон шинэчлэл хийх боломжийг ашиглах аргагүй хэмээн тэмдэглэв. Ирэх долоо хоногт болж магадгүй Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх инновацийн асуудал эрхэлсэн зөвлөлийн ойрын үеийн хурлаар хувийн салбарт инновацийг дэмжих механизмыг хэлэлцэнэ. Инновацийн байгууллагууд дэмжих татаварын шинжтэй саналыг бэлтгэж байна.