Оросоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Монголд талархан хүлээж авлаа. Зуд турханд нэрвэгдсэн хүмүүст тусламжийн бараа ачсан “Оросын төмөр зам” компанийн тусгай галт тэрэг өчигдөр Монголд ирлээ. Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Норовын Алтанхуяг, Орос улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Самойленко, монголын олон нийтийн байгууллагын төлөөлөгчид галт тэргийг угтлаа. Галт тэрэгний бие бүрэлдэхүүнд шатах тослох материал, эм бэлдмэл, дулаан хувцас, наад захын хэрэгцээт бараа, малын тэжээл зэргийг ачсан вагон багтжээ. Газар хөлдөснөөс мал тэжээлгүй болж, үрэгдсээр байгаа юм. Сая таван зуун мянган толгой мал хорогджээ. Монголчуудын ахуй амьдрал мал аж ахуйд түшиглэдэг. Зарим газар нутгийн хүн ам өлсгөлөгийн ирмэгт хүрсэн байна. Орос улсаас гадна НҮБ, хөрш Хятад улс Монгол улсад тусалж байна.