Орос улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын 2-3 жилд 60-70 тэрбум долларт хүрч, хямарлын өмнөх үзүүлэлтэд дөхөнө гэж Сангийн сайд Алексей Кудрин үзэж байна. Урьд шууд хөрөнгө оруулалт 70 тэрбум доллар байсан бөгөөд хямарлын дараа 30 тэрбум доллар хүртэл буурч, өнгөрсөн жил бүхэлдээ 50 гаруй тэрбум долларын капиталыг оросоос татсан гэж Алексей Кудрин Москвад болж байгаа “Орос улс 2010” чуулганы үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Гэхдээ Орос улс хямарлын дараа ч, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсаар байна гэж тэрээр хэллээ. Ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр гадаадын капиталыг улс оронд татах арга хэмжээний талаар зөвлөлгөөн хийсэн юм. Оросын эдийн засгийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт амжилтанд хүрэх чухал хүчин зүйл хэмээн тэрээр үзэж байна.