Приморийн хязгаарын нутаг дэвсгэрт энэ жил Сахалин-Хабаровск-Владивосток чиглэлийн хийн 500 км хоолойн гол шугам тавихаар төлөвлөж байна. Хийн хоолойг 2009 оны 9-р сараас тавьж эхэлсэн бөгөөд Приморийн хязгаарын засаг захиргааны уламжилснаар хоолойн эхний хэсгийг 2011 оны 4-р улиралд дуусгана. 75 сая орчим тэрбум рублийн хөрөнгө оруулжээ. Мэргэжилтнүүдийн тооцсоноор тус хязгаарийн нийт хэрэглээ жилд 4,5 тэрбум шоо метр байна. Юуны түрүүнд 2012 онд тус хязгаарт болох Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болох барилга, мөн Владивосток хотын орон сууцны хороололд хий нийлүүлнэ.