Парлментын олонх “Нэгдсэн Орос улс нам” Сергей Мироновыг оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулна хэмээн санууллаа. Улс орны ерөнхий сайд, засгийн эрхэнд байгаа намын дарга Владимир Путинтай тэр бүр санал нийлэхгүй байгаагаас ийнхүү сануулсан хэмээн тэрээр хэлэв. “Нэгдсэн Орос улс нам” парламентын дээд танхимд олонхийн суудалтай тул Сергей Мироновыг энэ албан тушаалаас огцруулах үйл явцыг эхлүүлэх бүрэн үндэстэй гэж засгийн эрхэнд байгаа намын Гүйцэтгэх хорооны төвийн дарга Андрей Воробьев мэдэгдэв. Холбооны Зөвлөлийн даргын телевизээр хийсэн хэд хэдэн мэдэгдэлд “Нэгдсэн Орос улс намынхан” эгдүүцжээ. Тэрээр тухайлбал засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.