Гаитийн хөнөөлт газар хөдлөлтийн бүст ажилласан хээрийн эмнэлгээс Оросын Онц байдлын эмнэлэг хамгийн шилдэг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрлөө. ОХУ-ын Онц байдлын яамны мэдээллийн газраас энэ тухай уламжлав. Оросын нүүдлийн эмнэлэг 1-р сарын 15-нд Порт-о-Пренс хотод ажилласан юм. Цусны шинжилгээний лаборатори, рентген, хэт авианы шинжилгээний хэсэг, мэс засал болон оношилгооны хэсэг, сэхээн амьдруулах тасаг бүрэн хүчин чадлаар ажиллажээ. Оросын эмч нар хоёр долоо хоногийн турш газар хөдлөлтөд өрсөн 2000 орчим хүнд тусалжээ. Шархадсан 200 хүнд мэс засал хийсэн байна. "Гаитид туслах нөр ажил хийсэн, хийж байгаа эмч, сэтгэл зүйч, аврагч, нисэгч зэрэг хүмүүст талархал илэрхийлье" гэж Орос улсын Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу хямарлын нөхцөл байдлыг удирдах Үндэсний төвд болсон зөвлөлгөөний үеэр хэллээ. Гаитид хүчтэй газар хөдөлсний уршгаар 200 мянга гаруй хүн амь насаа алдсан бөгөөд тэднийг тусгай бригад оршуулсан байна. Өнөө хир барилгын нуранги дор байгаа, мөн ойр дотных нь оршуулсан хүмүүс үүнд багтаагүй гэж ерөнхий сайд Жан-Макс мягмар гаригт уламжлав.