Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Оросын эрдэм шинжилгээний төв “Курчатовын хүрээлэн”-ийн ерөнхийлөгч Евгений Велиховт 75 насных нь ойгоор баяр хүргэлээ. Академич Велихов хагас зуун жил цөмийн физик судалж байна. Эрдэмтэн мэдээлэл, нано болон био технологи зэрэг эрдэм шинжилгээний ирээдүйтэй чиглэлийн үндсийг тависан гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Эрдэмтэн Велихов одоогоор Францын Кадараше хотод дэлхийн анхны цөмийн дулааны туршилтын реактор байгуулах олон улсын төслийн ажлыг зохицуулж байна.