Москва орчимд Орос улсын кино сангийн “Цагаан багана” кино наадам эхэллээ. Дэлхийн киноны түүхийн үл мэдэгдэх хуудсыг нээдэг тул шүүмжлэгч, кино судлаачид энэ наадмыг тэсч ядан хүлээдэг юм. Наадмын 2010 оны хөтөлбөрөөр, зөвлөлтийн нэрд гарсан киноны танаж, хасаагүй хувилбар, оросын цагаачдын кино урлаг, Антон Чеховыг анх кино хальсанд буулгасан, мөн бусад ховор киног үзүүлнэ. Чеховын 150 жилийн ойд зориулан наадмын үеэр зохиолчийн үр садын хувь заяаг өгүүлсэн кино гаргана. Түүний ач багш, жүжигчин Михаил Чехов 1940-1950 онд Голливудын кинонд тоглож байв. Мөн Улсын кино санд Михаилын зээ Вера Чеховын тоглосон кино бий. Тэрээр ХБГУ-д аж төрж, Элвис Преслитэй амраг сэтгэлийн холбоотой байсан нэгэн.