Умард-Баруун холбооны тойрог дахь Орос улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Илья Клебанов болон Ерөнхий прокурорын орлогч Александр Гуцан нар олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглааны шалтгааныг тодруулахаар Калининградад иржээ. Орос улсын хамгийн баруун мужийн төвд 1-р сарын 30-нд янз бүрийн мэдээгээр 6-12 мянган хүн оролцсон эсэргүүцлийн цуглаан болжээ. Жагсаалд оролцогчид тээврийн хэрэгслийн татвар, орон сууцны үйлчилгээний төлбөр нэмсэнийг эсэргүүцэж, бүс нутгийн дарга, холбооны засаг захиргааг огцрохыг шаардсан уриа лоозон хашгирч байв. Орон нутгийн засаг захиргаа жагсаал цуглаан ийм олон хүнийг хамарч, улс төрийн арга хэмжээ болон өргөжинэ хэмээн бодоогүй байсан тухай эх сурвалж мөн мэдэгдлээ. Калиниград мужийн Думын төлөөлөгч энэ тухай “Интерфакс” агентлагт ярьжээ. Ерөнхийлөгчийн хяналт-шалгалтын удирдах газрын комисс Калнинградад удахгүй ирэх тухай тэрээр мөн уламжиллаа. Тэд цэргийнхэн, загасчид, далайчин, төсвийн ажилтнууд болон тэтгэврийн хүмүүстэй уулзана.