Орос улс 1-р сарын 12-нд газар хөдлөлтөд өртсөн хүн амд туслах хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсгийг Гаитид илгээлээ. 8 тонн консерв, 6 тонн хүүхдийн тэжээл ачсан Онц байдлын яамны Ил-76 тээврийн нисэх онгоц Москва орчмын Раменскийн нисэх буудлаас өнөөдөр өглөө хөөрсөн тухай Онц Байдлын яам уламжиллаа. Урьд Орос улс 1-р сарын 28-нд хүнс, эм, ундны ус зэрэг 15 тонн хүмүүнлэгийн тусламжийг нисэх онгоцоор Гаитид хүргэсэн юм. Урьдчилсан мэдээгээр газар хөдлөлтөд 170 мянган хүн амь насаа алджээ. Байгалийн гамшигт нийт 3 сая хүн хохирсон байна.