0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев улс орны хүнсний аюулгүй байдлын Номлолыг баталлаа. Номлолыг 2020 онд бүрэн хэрэгжүүлэхэд Орос улс дотоодод үйлдвэрлэсэн хүнсий бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангана. Хүнсний аюулгүй байдлын номлолыг оросын олон мэргэжилтэн Орос улсыг хөдөө аж ахуйн их гүрний хувьд сэргээх хөтөлбөр хэмээн нэрлэж байна. Холбооны Зөвлөлийн хөдөө аж ахуйн бодлогын асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Лисовский ийм бодолтой байна. Үнэн хэрэгтээ бид өөрсдийгөө төдийгүй Европыг тэжээх боломжтой. Өрнөдийн улс төрчдийн сүүлд хийсэн мэдэгдлээс үзэхэд, энэ 10-15 жилийн дараа хэрэгжинэ гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байна. Хүнсний аюулгүй байдлын номлолд зааснаар 2020 онд оросын зах зээлд үр тарианы 95 хувь, сахар, ургамалын тос, загасын 80, мөн мах, махан бүтээгдэхүүний 85-аас багагүй хувийг дотоодод үйлдвэрлэсэн байна. Улс орны хүнсний аюулгүй байдлыг нэлээд сулруулах эрсдлийг ч баримт бичигт мөн дурджээ. Хөрөнгө оруулалт буурч, гадаад эдийн засгийн байдлаас хамаарах зэрэг эрсдэл юм. Оросын хөдөө аж ахуйн салбарт дотоодын хөрөнгө оруулалт муугүй ирээдүйтэй хэмээн шинжээчид үзэж байна. Энэ салбар урт хугацаанд тогтвортой, сайн ашиг өгнө гэж Сергей Лисовский ярьж байна. Мөнхийн дорвитой бизнесийн үүднээс үзвэл хөдөө аж ахуйн салбар капиталаа оруулахад хамгийн дорвитой, тогтвортой болохыг дэлхийн практик харуулж байна. Харин тоо нь өөр буюу 5, 10 жил бус дор хаяж 15 жил байдаг. Дэлхийн хэвийн хөдөө аж ахуйн компани үйл ажиллагаагаа 25 жилээр төлөвлөдөг.  Хүнсний аюулгүй байдлын салбарт олон улстай үр нөлөөтэй хамтран ажиллах нь номлолын нэг зорилт хэмээн Д.Медведевийн зарлигт дурдсан юм. Хөдөө аж ахуйн ер бусын боломжтой Орос улс дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна бусад улсад туслахад дээд зэргийн хүч чармайлт тавьж байна. Орос улс энэ жил 20 сая тонн үр тариа экспортлохоор төлөвлөсөн бөгөөд ойрын жилүүдэд энэ тоо 23-25 сая хүртэл нэмэгдэнэ.