Орос улсын Сбербанк дэлхийн хамгийн нэр хүндтэй банкны жагсаалтын эхний 20 байрт багтжээ.“Дэ Бэнкир” сэтгүүл болон “Брэнд Файнанс” зөвлөлгөө өгөх компанийн дүнгээр Оросын банк 15-р байрт оржээ. Өнгөрсөн жил Сбербанк жагсаалтын 26-р байрт байсан юм. Дэлхийн тэргүүлэх 500 банкны жагсаалтыг Британийн Эйч-Эс-Би-Си компани гурван жил дараалан тэргүүлж, Бэнк оф Америка, мөн Испанийн Сэнтэндэр банк 2 болон 3-аар байрт оржээ.