Их театрын сэргээн засварласан нэг танхимд өнөөдөр анхны концерт болно. Хор дууны танхимд дадлагын бүлгээс саяхан сонгож авсан залуу дуучид дөрвөл хөгжимчний хамт дуулна. Орос орны гол театрыг шинээр амьдруулсан барилгачин, сэргээн засварлагчдыг үзэгчдийн хувиар концертод урьжээ. Театрыг бүрэн шинэчлэн, зассаны дараа буюу 2011 оны 10-р сарын 11-нд анхны тоглолт болно гэж Москва хотын орлогч дарга Владимир Ресин саяхан ярьсан юм. Их театрыг 2005 оноос өргөн хүрээтэй сэргээн засварлаж байна. Газар доорх шат байгуулах зэрэг барилгын ажлын дүнд театрын талбай 50 мянган ам метр талбайгаар ихэснэ.