Украины парламент 2-р сарын 3-нд ээлжит бус бүгд хурлаар ерөнхийлөгчийн сонгуулийн журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Өнөөдрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энэ асуудал багтаагүй тул Бүс нутгийн нам маргааш үүнийг хэлэлцэхийг санал болгосон байна. Сонгуулийн комиссийн гишүүдийн гуравны хоёр хүрэхгүй хүн хуралд оролцосон тохиолдолд комиссийн хурлын бүрэн эрхийн тухай заалтыг хасах тухай хуулийн төсөлд санал болгожээ. Юлия Тимошенкогийн эвслийн комиссийн гишүүд ирэхгүй бол хоёрдугаар сарын 7-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үеийн саналын хуудсын тооллогын дүнг хүлээн зөвшөөрөхөд бэрхшээл гарч болзошгүй хэмээн Бүс нутгийн нам үзэж байна.