БНХАУ-ын Гадаад хэргийн яам Тайваньд зэвсэг нийлүүлж байгаа америкийн компанийн үйл ажиллагаанд хориг арга хэмжээ авах бодолтой байгаагаа баталлаа. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ма Чжаосюй энэ тухай мэдэгдэв. Вашингтолн 6,4 тэрбум долларын зэвсгийг тус аралд худалдахаар төлөвлөж байгаа хэмээн зарласныг эрс эсэргүүцэж байгаагаа тэр илэрхийлэв. Тайваньд зэвсэг худалдах асуудлын улмаас АНУ болон БНХАУ нэг бус удаа зөрчилдсөн юм. Бээжин тус арлыг Хятад улсын салшгүй хэсэг хэмээн үздэг. Гоминьдан намын дэмжигчид 1949 онд тус аралд зугтан очсоноос хойш Тайвань үнэн хэрэгтээ өөрийн захиргааны удирдлаганд байна.