Орос улс зөвлөлтийн цэрэг Сталинградын тулаанд ялсан ойг тэмдэглэж байна. Энэ тулаан 67 жилийн тэртээ 1943 оны 2-р сарын 2-нд герман-фашистын булаан эзлэгчдийн бүрэн ялагдлаар өндөрлөсөн юм. Түүхчдийн дүгнэснээр Сталинградын тулаан 1939-1945 оны Дэлхийн хоёрдугаар дайны бүх түүхэнд хамгийн удаан, түгшүүртэй буюу 200 өдөр, шөнө үргэлжилжээ. Зөвлөлтийн цэргүүд Ижил мөрний эрэг дээрх Сталинград хотыг чөлөөлснөөр байлдааны ажиллагааг зогсоох эхлэлийг тавьсан юм. Тулааны үеэр фашистууд 1,5 сая орчим хүнээ алдаж, шархадаж, олзлогджээ. Оросын бүх хотод ахмад дайчидтай уулзаж, баярын арга хэмжээ болно.