Олон улсын клавесин хөгжимчдийн уралдаан анх удаа Москвагийн хөгжмийн их сургуульд нээгдэж байна. Энэ уралдаанд Орос орныг оролцуулаад 16 орны залуу хөгжимчид оролцоно. Норднин жил бурхан болсон оросын ван хөгжмийн зохиолч, хөгжимчин Андрей Волконскийн гэгээн дурсгалд энэ уралдааныг зориулсан билээ. Тэрээр Оросд анх удаа клавесен хөгжим дээр Бах, Телеман болон францийн хөгжмийн зохиолчдийн бүтээлийг хөгжимдсөн билээ. Волконский 1973 онд Европ руу явсан билээ. Тэрээр Женевт эртний хөгжмийн хамтлаг байгуулсан юм. Уралдааныг Москвад зохион байгуулах гэж байгааг тэр дэмжиж байгаагаа илэрхийлээд, клавесин Орос оронд хачин сонин зүйл байхаа болж хөгжмийн бүрэн эрхт зэмсэг болсон гэж тэмдэглэж байжээ.