Удирдаач Владимир Ашкенази, төгөлдөр хуурч Евгений Кисин нар нэр хүндтэй «Грэмми» шагнал хүртлээ. Киноны алдарт «Оскар» шагналын, хөгжмийн хэсэг нь гэж тооцогддог энэ шагналыг гардуулах ёслол Лос-Анджелес хотод болжээ. Оркестортой хослон тоглосон шилдэг гоцлол гэдэг ангилалаар оросууд энэ шагналыг хүртсэн байна. Ашкенази, Кисин нар Сергей Поркофьевын төгөлдөр хуурын 2, 3-р концертоор америкчуудыг алмайруулсан байна.