Тайваньд зэвсэг нийлүүлэх АНУ-ын шийдвэр, БНХАУ-ыг стратегийн ашиг сонирхолоо хамгаалахын тулд батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэхэд хүргэж мэднэ. БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн шинжээч Ло Юайнь «Чайна дэйли» сонинд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгджээ. Түүний хэлснээр АНУ-ын энэ үйл ажиллагаа Бээжинг цэргийн барилга байгууламж барих ажлаа идвэхижүүлэх, армиа шинэчлэхэд хүргэж байна. Тайваньд 6.5 тэрбум долларын зэвсэг худалдах ёстой гэж Цагаан ордоны засаг захиргаа өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн билээ. Хятадын төр засаг энэ шийдвэрээ даруй өөрчлөхийг АНУ-аас шаардсан юм. Тайваньд зэвсэг нийлүүлэх гэж байгаа америкийн компанын эсрэг хориг арга хэмжээ авна гэж Бээжин мэдэгдлээ.