Орос улсаас илгээсэн хүмүүнлэгийн ачаа маргааш Монгол улсын нийслэлд хүрэлцэн очино. Урьд хожид үзэгдээгүй хэт хүйтрэлээс болж Монгол улсад онцгой байдал тогтоод байна. Ийм учраас «Оросын төмөр зам» Нээлттэй хувьцаат компан, тусгай галт тэргэний цуваа бэлтгэж Улаанбаатар хот руу хурдавчилсан хувиараар явуулаад байна: Энэ хүмүүнлэгийн ачааг «ОТЗ» НХК-ын салбар, Баруун болон Зүүн Сибирийн 2 төмөр замын компануудын тусламжтайгаар яаралтай хүргэж байна гэж Зүүн Сибирийн төмөр замын компанын даргын 1-р орлогч Николай Маглыгин манай сурвалжлагчид мэдээллээ. Монголын төмөр замчидтай бид эртний уламжлалт сайхан харилцаатай тийм учраас энэ хүнд хэцүү үед нь монгол нөхөддөө тусламжийн гараа сунгах хэрэгтэй гэж бид үзэж байна. Энэ аюултай хүйтэн, их хэмжээний цас унаснаас болж тус оронд 1 сая гаруй мал үхэж, 300 мянган хүн хэлмэгдээд байна. Оросын төмөр замчдын энэ тусламж зөвхөн эхнийх нь гэж бодож байна. Оросын бусад байгууллага, аж ахуй нэгжүүд дэмжинэ гэдэгт найдаж байна гэж тэр хэллээ.
Энэ галт тэргэний тусгай цувааг Новосибирск хотод бүрдүүлсэн юм. Дулаан хувцас, анхан шатны тусламжийн бараа, малын тэжээл, өвс, сүрэл ачсан эдгээр вагон 1-р сарын 31-нд Эрхүү хотод ирсэн бөгөөд эм эмийн бэлдмэл, мазут, дизелийн түлш ачсан вагонуудыг энд нэмэж залгасан юм. 34 вагон бүхий тусгай цуваа өнөө орой, орос, монголын хил дээр маргааш өглөө Улаанбаатарт очно. Эрхүү хотод тус цувааг Зүүн Сибирийн төмөр замын компанын дарга нар, Монгол улсын консул Базархүү нар үдэн гаргасан байна. Орос улсаас Монгол улсад үзүүлэж байгаа хүмүүнлэгийн тусламж уламжлал болоод байна. Хоёр жилийн өмнө Цагаан сарын баяр эхлэхээс өмнөхөн Монголтой хил залгаа Оросын бүс нутгынхан хэдэн вагон гурил илгээсэн билээ. Та бүхэн Эрхүү хотоос ируулсэн сурвалжлага сонслоо.
<сонсох>