Өнөөдөр Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба их суудалд заларсан нэг жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэнгэр халисан 2-р Алексийн оронд 2009 оны 2-р сарын 1-нд тэргүүн хамба болсон билээ. Миний эхний жилийн ажил, надад хэзээч тохиож байгаагүй оюун санааны их өөрчлөлт байлаа. Телевизийн «Россия» сувагт тэрээр ярилцлага өгехдөө, түүнийг дэмжсэн бүх шүтлэгтэн болон хуврагуудад талархал илэрхийллээ. Түүний үзэж байгаагаар үнэн алдартны шашны лам нар орчин үеийн, өндөр хариуцлагатай нийгмийн ямарч давхрагатай хэл амаа олоцож чаддаг байх ёстой. Одоо эдийн засгийн болон улс төрийн ялалтанд хүрэхийн тулд ард түмнийг шинэ тэмцэлд уриалан дуудах цаг үе биш гэж тэргүүн хамба оросуудыг хайрлан хамгаалах хэрэгтэй гэж хэлсэн үгтэйгээ уялдуулан санууллаа. Ерөнхий сайд В.Путин тэргүүн хамба Кириллд баяр хүргэхдээ, түүний нэг жилийн ажлын үр дүнд сүм хийд болон нийгмийн харилцаа улам бэхжлээ гэж хэллээ. Санал асуулгын дүнгээс харахад оросын хүн амын гурваны хоёр нь тэргүүн хамба Кириллийн явуулж байгаа шашны бодлого нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна.