Кипрт албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирсэн НҮБ-ийн е.н.д. Пан Ги Мун өнөөдөр тус аралын грек, туркийн омгийн тэргүүнүүдтэй, киприйн асуудлыг зохицуулах хүнд хэцүү хэлэлцээрийг сэргээх итгэл найдвартайгаар уулзах болно. Тэрээр эхдлээд Киприйн ерөнхийлөгч Димитрис Христофиастай, дараа нь киприйн туркуудын толгойлогчтой, эцэст нь гурвалсан уулзалт тус тус хийх юм байна. Хэлэлцээрийн төгсгөлд Пан Ги Мун болон омогуудын тэргүүнүүд хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэж арлыг нэгэтгэх кипр хоорондын яриа хэлэлцээнд дүн шинжилгээ хийнэ. НУБ грек-кипр, турк-кипр омгуудын хоорондын яриа хэлэлцээг дэмжиж байгаа боловч аль нэгийнхэн нь талд ордоггүй. Киприйн асуудлыг зохицуулах асуудалд олон улсын ажиглагчид 1964 оноос хойш оролцож байгаа бөгөөд 1974 оноос туркийн цэргийн түрэмгийлэлээс болж тус арал 2 хуваагдсан билээ. Кипрын ерөнхийлөгч Димитрис Христофиас, туркийн кипруудын толгойлогч Мехмет Али Талат нарын хооронд болж байгаа одоогийн хэлэлцээр бүтэн жил хагас үргэлжилж байгаа боловч ямарч үр дүнд хүрээгүй байна.