Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг шинэ усан хангамжийн эх үүсгэвэртэй болгох төслийг хэрэгжүүлэхэд оролцох зорилгоор 2-р сарын 8-12-ны хооронд Москва хотын засгийн газар, Монгол улсын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийнэ. Холбогдох тогтоолд Москва хотын дарга Юрий Лужков гарын үсэг зурсан байна. 2010 оны 2-р сарын 8-12-ны хооронд Улаанбаатар, Москва хотуудын 2 талын хамтын ажиллагааны хөгжлийг хэлэлцэх хэлэлцээрийг Москвад хийнэ. Хэлэлцээрийн явцад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг шинэ усан хангамжийн эх үүсгэвэртэй болгох төслийг санхүүжүүлэх боломжийг авч үзэхийг санал болгосон монголын талын хүсэлтийг авч үзнэ. Улаанбаатар хотын дэд дарга Даваадоржийн Ганболд тэргүүтэй, 6 хүнтэй төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирнэ. Шинэ усан хангамжийн цогцолбор Туул гол дээр байрлах байх гэж таамаглаж байна.