Орос, АНУ-ын төлөөлөгчид Женевт, СДЗ-ийн тухай шинэ гэрээг бэлтгэх хэлэлцээрийг сэргээлээ. Энэ удаагийн хэлэлцээр төгсгөлийнх болох эсэхийг хэлж мэдэхгүй, гэхдээ талууд баримт бичгийг дуусгахад дөхөж байна гэж оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдлээ. Урьд нь ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэхдээ асуудлын 95%-ийг шийдсэн гэхдээ бүхнийг цэг, таслал хүртэл нь нарийвчлан шалгах хэрэгтэй гэсэн билээ. 12-р сарын 5-нд хугацаа нь дууссан 1991 оны СДЗ-ийн тухай гэрээг, шинэ гэрээ солих ёстой. Шинэ гэрээгээр талууд цөмийн цэнэгт хошууг 1700-2200 нэгжээр тус тус хорогдуулах ёстой. Өнгөрсөн жилийн 7-р сард ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид, цөмийн цэнэгт хошуу, тээгчийн тоог эрс хорогдуулах, хяналтын механизмийг хямд энгийн болгох хэрэгтэй гэж тохиролцсон билээ.