Бүх Оросын, Хар далайн эрэг дэх «Орлёнок» хуухдийн тевд Ванкуверт болох өвлийн олимпд оролцох оросын тамирчдыг дэмжих наадам гараагаа авлаа. Манай орны 16 бүс нутгийн 100 гаруй хүүхдүүд оролцож байна. Наадмын хетелберт хел бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний одон бембег болон бассейнд сэлэх уралдаан тэмцээнүүд орсон байна. Хүүхдууд бас олс татах, шатар, даам буудлагын тэмцээнүүдэд хүч чадлаа сорих боломжтой. Оросын шигшээг дэмжих тэмцээн «Орлёнокын» хувьд сайхан уламжлал болсон. Хүүхдүүд Бээжингийн олимпд оролцох тамирчидад захидал бичиж, 2014 онд Өвлийн олимп болох хотыг шалгаруулах уралдаанд оролцсон манай багынханыг дэмжих наадам зохион байгуулж байсан юм. Өвлийн олимп Канадын Ванкуверт 2-р сарын 11-нд эхлэнэ.