ЗХУ-ын баатар, домогт нисгэгч эмэгтэй Валентина Гризодубова өнөөдөр 100 насныхаа ойг тэмдэглэх байлаа. Тэрээр Украины Харьков хотод нэрт онгоц зохион бүтээгчийн гэр бүлд төрсөн бөгөөд хоёр ой хагастай байхдаа аавтайгаа цуг нисэж байжээ. Гризодубова өндөр, хурд, алсын нислэг зэргээр дэлхийн 5 удаагийн дээд амжилт тогтоосон билээ. 1938 онд тэрээр, Полина Осипенко, Марина Раскова нартай хамт Москвагаас Алс Дорнод хүртэл шууд нислэг хийсэн юм. 6450 км замыг тус багынхан 26 цаг 29 минутад туулжээ. Энэ гавьяаных нь төлөө тэдэнд ЗХУ-ын баатар цол олгосон. Гризодубова агаарын цэргийн хороо удирдаж байсан бөгөөд дайны үед 200 удаа нислэг үйлджээ. Тэрээр 1993 оны 4-р сарын 28-нд бурхан болжээ.