БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаархи 6-н талт хэлэлцээг сэргээх асуудлыг хэлэлцүүлэхээр, НҮБ-ийн е.н.б. дарга Пан Ги Мун өөрийн 2 тусгай төлөөлөгчийг Пхеньян илгээхээр шийдлээ. Өндөр хэмжээний дипломатуудын айлчлал 2-р сарын 9-нд эхлэнэ гэж НҮБ-ийн мэдээлэлийг иш татан Өмнөд Солонгосын Ренхап агентлаг уламжиллаа. Хоёр Солонгос, АНУ, ОХУ, Хятад, Япон улсууд оролцсон хэлэлцээрийн үе, хамгийн сүүлд 2008 оны 12-р сард болсон билээ. Өнгөрсөн оны 4-р сард Пхеньян энэ хэлэлцээрээс гарч байгаагаа зарласан юм. Хэрвээ НҮБ-ийн АЗ тус орны эсрэг авсан хориг арга хэмжээгээ зогсоосны дараа хэлэлцээрт буцаж орно гэж БНАСАУ мэдэгдсэн билээ. БНАСАУ-д 2 дах нь болсон цөмийн зэвсгийн туршилтыг өнгөрсөн оны 5-р сард хийснээс хойш хоригийг чангатгасан юм.