Скай нюьс телевизийн сувгийн мэдээлснээр Пакистанд, нутгийн талибуудын толгойлогч Хакимулла Мехсуд алагджээ. АНУ-ын нисгэгчгүй онгоцны пуужинт бөмбөгдөлтөнд өртөж алуулжээ. Пакистаны цэргийнхэн энэ мэдээг баталаагүй байна. Хакимулла Мехсуд, пакистаны талибуудын толгойлогч байсан түүний ах Бейтулла Мехсуд алагдсны дараа ноднин жилийн 8-р сард түүний орыг эзэлсэн билээ. Түүнийг, тус орны ерөнхий сайд асан Беназир Бухуттогийн амь насыг хороосон гэж буруутгаж байсан. Бейтулла бас америкийн АЦХ-ний агаарын цохилтын дүнд алагдсан юм.