«Китидзе Маару-31» загас агнуурын онгоцны багынханыг аварсан явдалд Япон улс, сахалины хилийн цэргийнхэнд талархал илэрхийллээ. Энэ хөлөг онгоц Өмнөд Курилийн Кунашир аралын ойролцоо загас агнаж байгаад мөс мөргөж эвдрээд аюулын дохио өгсөн боловч Японы тэнгис дэх аюулгүй байдлыг алба тусламж үзүүлэж чадахгүй байсан тул оросын талаас тусламж гуйсан байна. Тус газар харуулын «Чукотка» онгоц ирж загас агнуурын онгоцийг японы усан хил хүртэл чирч аваачсан байна. Хоёр өдрийн өмнө Кунашир арлын ойролцоо хулгайн ан хийж байгаад зугтахыг завдсан японы 2 онгоцийг оросын хилчид арга буюу саатуулсан байна. Тус онгоцон дээр байсан 15 далайчид хэлмэгдээгүй байна. Японы тал үүнийг буудлага үйлдсэн гэж үзэж Орос улсын ГХЯ-нд ноот бичиг явуулсан байна.