Хөрш зэргэлдээ улсуудын оролцоогүйгээр Афганистан улсад энх тайван тогтохгүй гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель үзэж байна. Афганы асуудлыг бүрэн төгс зохицуулахад, тус оронд болж байгаа нөхцөл байдалд зохих хариуцлага хүлээх ёстой Пакистан улсын оролцоо маш чухал гэж тэр «Вельт ам зондаг» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Афганистанаас олон улсын эвслийн хүчнийг гаргах хугацааг Меркель тодорхой хэлж чадсангүй. Тус улсын төр засагт, барууны цэргийн хүчнийхэн хяналтыг бүрмөсөн шилжүүлэх үед л цэргийг гаргана гэж ХБНГУ-ын канцлер мэдэгдлээ.