Монгол улсад урьд өмнө үзэгдээгүй хэт хүйтрэлээс болж онцгой байдал болоод байна. Үүнтэй холбогдуулж Оросын «ОТЗ» НХК тус улсын хэт хүйтэнд нэрвэгдсэн хүн ам болон мал аж ахуйд зориулан тусламжийн бараа явуулахаар шийджээ. Хүмүүнлэгийн бараа ачсан галт тэрэг өнөөдөр Зүүн Сибирийн төмөр замын «Иркутск-сортировочный» өртөөнөөс хөдөллөө. «ОТЗ» НХК-ийн хэвлэлийн албанаас энэ тухай «БалтИнфо» агентлегт мэдээлсэн байна. Энэ цуваа тусгай цагын хувиараар явж байгаа бөгөөд Монгол улсын Улаанбаатар өртөөнд 2-р сарын 2-нд очно. Хүмүүнлэгийн ачаатай 34 вагоноор энэ цувааг тусгайлан бэлдсэн байна. Энэ вагонуудад дулаан хувцас, эм, эмийн бэлдмэл, шатах, тослох материал зэрэг анхан шатны тусламжийн бараа ачсан байна. Мөн энэ вагонуудад малын тэжээл, өвс, сүрэл ачжээ.