Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гаитийн нийслэлээс оросын эмч нар Москвад буцаж ирлээ. Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн гаитийн иргэдэд тэд 2 долоо хоногийн турш тусламж үзүүлсэн билээ. Гаитид ажиллах хугацаандаа оросын эмч нар 1700 хүнд эмнэлэгийн тусламж үзүүлсэн. 200 хүнд мэс засал хийжээ. 60 хүнийг эмнэлэгийн хяналтанд байлгасан байна. «Центроспас» болон Бүх Оросын гамшигийн эсрэг «Защита» төвийн эмч нарын хувьд энэ тохиолдол урьд өмнө байгаагүй зүйл боллоо. Тэдний авчирсан авсаархан аэро эмнэлэг өвчтэй хүмүүст амбулаторын тусламж үзүүлэх, яаралтай мэс засал хийх зориулалттай байсан байна. Газар хөдлөлтөөс болж сүйдсэн энэ оронд нэг ч бүтэн эмнэлэг үлдээгүй учраас эмнэлэгийн байнгын хяналтанд байх ёстой хүмүүст хэвтэж эмчлүүлэх газар байхгүй байна. Ийм учраас оросын эмч нар авсаархан эмнэлэгийнхээ дэргэд эдгээр өвчтөнүүдийг хэвтүүлэх «тасаг» байгуулах шийдврийг явцын дунд гаргасан байна. Энэ гамшиг болсноос хойш 3 долоо хоног өнгөрсний дараа эдгээр өвчтөнүүдийг тэнд байгуулсан түр эмнэлэгт шилжүүлжээ. Оросууд бүх тоног төхөөрөмжөө аваад эх орондоо буцсан боловч эм тариа, ороох боох материал зэргээ Порт-о-Пренсад орхисон байна. гамшиг болсон хүрхэд хэцүү нутагт ажиллаж байсан тусгай болон хүнд техникээ Орос улсад буцааж авчирсан байна. Гаитид үзүүлэх Орос улсын тусламж үүгээр дуусахгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тусгай төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдлээ: Орос улс Гаитийн ард түмэнд, бусад улсуудтай болон олон улсын байгуулагуудтай хамтран тусламж үзүүлэх болно. Гаитийн одоогийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзээд Орос улсад одоо амьдарч байгаа болон сурч байгаа тус улсын иргэдийг мартахгүй. Хувийн зардлаар сурч байгаа Гаитийн оюутнуудыг, холбооны төсвийн зардлаар үнэ төлбөргүй сургах талаар одоо шийдвэр гаргах гэж байна. Гаитийн төр засгийн мэдэгдэж байгаагаар орох оронгүй хоцорсон хүмүүст одоо орон байр өгөх явдал хамгийн чухал байна. Ийм учраас хүмүүсийг газар хөдлөлтөд бага нэрвэгдсэн нутаг руу тэднийг шилжүүлэж байна. Дэлхийн бүх улс орны засгийн газар болон олон нийтийн байгууллагууд хүнс, усаар хангах ажилд туслаж байна. Орос улс одоогийн байдлаар 30 тонн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна. Мөн оросын нисэгчид, Европ болон Гаититай хил залгаа улсуудаас хүмүүнлэгийн ачаа хүргэхэд тусласан билээ.

<сонсох>