Энэтхэг улсад Оросын Аюулгуй байдлын хорооны нарийн бичгийн дарга Николай Патрушевын хийх хэлэлцээрийн гол сэдэв бол олон улсын аюулгүй байдал. Өнөөдөр тэр Делид хүрэлцэн ирэх бөгөөд Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзахаар төлөвлөж байна. Хоёр орны цэргийн хүрээний хамтын ажиллагааны хөгжлийг талууд хэлэлцэх ёстой. Энэтхэг улс, оросын зэр зэвсэг, цэргийн техникийн том импортлогчдын нэг юм. Ойрын үед, нисэх онгоц тээгч «Адмирал Горшков» хүнд хөлөг онгоцийг шинэчлэн засварлах гэрээний нэмэлт хэлэлцээнд гарын үсэг зурах бололтой. Баримт бичигт хийх ажлын хэмжээ, үнийг тодорхойлсон бөгөөд бэлтгэл ажил төгсгөлийн шатандаа явж байна. Энэтхэг улсын ТЦХ-нд худалдсан энэ нисэх онгоц тээгч, хүнд хөлөг онгоцийг шинэчлэн засварлах тухай цэрэг техникийн хүрээний экспортын энэ том гэрээг Орос улс 2004 онд байгуулсан билээ. Гэрээний нийт үнэ 1.5 тэрбум доллар юм.