Хойд Атландын цэргийн холбоо, Орос улстай нягт хамтран ажиллахыг зорьж байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. НАТО эвсэл Орос улсын хооронд, хоёр талд ашигтайгаар үйлчлэж болох сайн холбоо тогтоод байна гэж тэр «Америкийн дуу хоолой» радио станцд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. НАТО эвсэлд энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаа хөрш орны эсрэг түрэмгийлэл үйлдэх ямарч учир шалтгаан байхгүй гэж Клинтон батлан илэрхийллээ. 21-р зуунд цэцэглэн хөгжиж байгаа орнуудын хооронд асуудал үүсэж байгаа биш, муу муухайгийн үүр болсон орнуудын талаас аюул занал учирч байна гэж америкийн төрийн нарийн бичгийн дарга хэллээ. Клинтон саяхан Париж хотод үг хэлэхдээ, АНУ-ын түнш бол Орос улс багтаж байгаа Европ юм гэж хэлжээ.