Минск хотод өнөөдөр Тивийн хоккейн лигийн түүхэнд “Оддын тэмцээн” хоёр дахь удаа болно. Олон функцтэй соёл-спортын шинэ цогцолборын мөсөн дээр оросын шилдэг хоккейчдын баг, Тивийн хоккейн лигт тоглодог гадаадыг хоккейчдын шигшээ багтай тоглоно. Тэмцээнийг тус ордонд 15 мянган хүн үзэж, телевизийн олон мянган үзэгч сонирхоно. Минск хотод өнгөрсөн үеийн нэрд гарсан тамирчид тухайлбал дэлхийн хоккейн “домог” канадын тамирчин Уэйн Гретцки иржээ. Тивийн хоккейн лигийн оддын анхны тоглолт 2009 оны 1-р сарын 10 нд Москвагийн Улаан талбайд болсон юм. Тэр үед 7:5 оноогоор гадаадын хоккейчдын баг ялсан юм.