Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ил-2 домогт цэргийн нисэх онгоцны хөдөлгүүрийг бүтээсэн, нисэх онгоц зохион бүтээгч, инженер Георгий Литвиновичид 100 насных нь ойгоор баяр хүргэв. Орос улсын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас энэ тухай уламжиллаа. Литвинович Оросын нисэх онгоцны салбарт 65 жил ажиллажээ. Тэрээр Сергей Илюшины зохион бүтээх товчоонд ажиллахдаа, ИЛ-2-оос өгсүүлээд ИЛ-96 иргэний нисэх онгоц хүртэл ИЛ маркийн бүх нисэх онгоц зохион бүтээхэд оролцож, хүчний төхөөрхийг зохион бүтээж, боловсруулжээ. Тэрээр Аугаа эх орны дайны жилүүдэд Ильюшинтэй хамт фронтод очиж, нисэгчдийг шинэ нисэх онгоц удирдаж сургаж байв. Эх орны нисэх онгоцны салбарыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг ерөнхийлөгч тэмдэглээд, Георгий Литвиновичийн амьдралын замнал, эх орон, ажил үйлсдээ үнэнчээр ханддаг зэрэг нь оросын олон сая хүнд ёс суртахууны чиглүүлэгч болно гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.