0Вашингтон Тайваньд орчин үеийн зэвсэг их хэмжээгээр нийлүүлэх гэж байгаатай холбогдуулан Хятад улс АНУ-тай цэргийн асуудлаарх яриа хэлэлцээг зогсоолоо. БНХАУ-ын батлан хамгаалахын мэдэгдлээс Синьхуа агентлаг иш татан ийнхүү мэдээллээ. АНУ-ын засаг захиргаа нийт 6,4 тэрбум долларын зэр зэвсэг Тайванид нийлүүлэх бодолтой байгаа тухай өчигдөр Конгресст уламжилсан юм. Иргэний дайнд ялагдсан Гоминьданы намынхан эх газрын Хятадаас зугтан тус аралд ирснээс хойш Тайвань 1949 оноос үнэн хэрэгтээ өөрийгөө удирдах нутаг дэвсгэр болсон юм. Бээжин тус арлыг БНХАУ-ын салшгүй хэсэг, өөрийн муж хэмээн үздэг байна.