Вашингтонтой хамтран пуужин дэлгэрүүлэх эрсдлийн үнэлгээ хийсний дүнд пуужингийн довтолгооноос хамгаалах олон улсын нэгдэл байгуулахыг Москва үгүйсгэхгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдсан юм.  Кремль дэлхийд пуужин дэлгэрүүлэх эрсдлийг хамтран үнэлэхийг бүр өнгөрсөн жил Цагаан ордонд санал болгосон юм. АНУ-ын шинэ засаг захиргаа засгийн эрхэнд гарсан болохоор ийм ажил явуулахад муугүй нөхцөл бүрдсэн гэж Орос улсын удирдлага үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах гурав дахь байршлын бүрэлдэхүүн хэсгийг байрлуулах төлөвлөгөөг дахин судална хэмээн мэдэгдсэн нь дээрх найдвар намар улам бэхжсэн юм. Үүний зэрэгцээ Вашингтон Орос улсын өмнөд хэсгийн Армавир дахь оросын радарыг хамтран ашиглахыг үгүйсгээгүй бөгөөд пуужингийн аюул заналыг хамтран хэлэлцэх Москвагийн санаачилгыг дэмжсэн юм. АНУ-ын хийсэн ажлыг харгалзан, өөрөөр хэлбэл Иранаас нүүрлэж байгаа аюул заналын талаарх мэдэгдэл юм. Нөхцөл байдлыг тэрчигт нь пуужин дэлгэрүүлэх эрсдэлтэй цогцоор нь авч үзэхийг анх санаачилсан Орос улс Алс Дорнодод пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах америкийн төлөвлөгөөг анхааралдаа авахдаа энэ хандлагыг бүрэн сайшаагаагүй билээ. Үүгээр зогсохгүй шинжээчдийн анхны зөвлөлгөөн өнгөрсөн оны 12-р сард болсон юм. Ерөнхийлөгчийн олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссийн ажлын хэсэг ойрын үед энэ мэт дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Яриа хэлэлцээний дүнд энэ асуудлаар ямар нэг ерөнхий алхамыг тодорхойлох буюу пуужингийн довтолгооноос хамгаалах олон улсын нэгдэл байгуулж ч болох юм хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдэв. Ийм үнэлгээ хийхгүй тохиолдолд Орос улс пуужингийн довтолгооноос хамгаалах салбарт АНУ-тай хамтран ажиллах улс төрийн үндэс байгаа эсэхийг ойлгоход бэрх байна.  Ийнхүү хамтран ажиллахад дэлхийд ямар аюул занал нүүрлэж байгаа, ямар хэлбэрээр үүнийг зайлуулах тухай ерөнхий ойлголтоос ангид ул суурьтай хандахыг бид эртнээс америкчүүдэд хэлж, ярьж байсан. Харин цаашид манай европын түншүүдийг оролцуулаад пуужингийн довтолгооноос хамгаалах улс орнуудын нэгдэл байгуулах зэрэг бусад боломжийг судлах хэрэгтэй. Энд хамтран ажиллах өргөн боломж байна. Одоохондоо америкчүүдтэй зэрэгцээд алхахгүй юм гэхэд нэг чиглэлд явах болж байгаа нь чухал юм. Ийм ерөнхий чиглэлээр ажлаа үргэлжлүүлнэ гэж Сергей Рябков мэдэгдэв. Вашингтон энэхүү хамтарсан үнэлгээ хийхэд хэр бэлэн байгаа, Орос улстай техникийн ямар нэг мэдээлэл солилцох зэрэг асуудал нээлттэй хэвээр байна. АНУ үнэн хэргэтээ пуужингийн довтолгооноос хамгаалах системийн газар дээрх бүрэлдэхүүн хэсгийг Зүүн Европт байрлуулах төлөвлөгөөг 2015 он хүртэл хойшлуулсан байгаа. Хоёр орны зэвсгийн давшилтын систем, агаарын довтолгоон, пуужингийн довтолгооноос хамгаалах хүчний харьцаагаар тогтож буй, тэртээ тэргүй эмзэг Орос, АНУ-ын стратегийн тэнцвэрт байдлыг энэ эвдэнэ гэж гэж Москва үзэж байна. Тиймээс Москва энэ харилцан хамаарлыг яриа хэлэлцээ нь өнөө хир үргэлжилж байгаа Стратегийн давшилтын зэвсгийн /СДЗ-2/ тухай гэрээнд дурдахыг шаардаж байна.
<сонсох>