НАТО-ийн энхийг сахиулах хүчний цэргүүд өнөөдөр шөнө Кабулаас баруун хойд зүгт орших Вардак мужид Афганистаны байнгын армийн цэргийн албан хаагчидтай буудалцлаа. Афганистаны энэ төв мужийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр НАТО-ийн цэргүүд холбоотны армийн цэргийн албан хаагчидтай ширүүн буудалцсаны эцэст агаарын дэмжлэг хүссэн байна. Афганистаны армийн эргүүлийн хэсэгт агаараас цохилт өгсний дүнд дөрвөн цэрэг үрэгдэж, 6 хүн шархаджээ. Афганистан дахь НАТО-ийн төлөөлөгч “үнэхээр ийм хэрэг гарсныг